КОВИД-19-ийн талаарх мэдээллийг ЭМЯ-ныхан цахим хуудснаа байршуулжээ. Өчигдөр /2020.09.04/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 701 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Коронавирусийн халдварын талаарх гадаад, дотоодын цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яам өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийдэг байсан бол ирэх долоо хоногоос эхлэн даваа, лхагва, баасан гарагт хийхээр болжээ. Мягмар, пүрэв, бямба, ням гарагт хэвлэлийн хурал хийхээ больж, "Эрүүл мэндийн яам" гэсэн фэйсбүүк хуудсаар тоон мэдээлэл хүргэх аж.
Сэтгэгдэл ( 1 )
yadarj bgaa bailgui zuv