Шуурхай штабаас өнөөдөр /2020.09.08/ мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг энэ удаад мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Японоос нутаг буцах хүсэлтэй 900 гаруй иргэн байгаа ч энэ сард ирэх хүсэлт цөөхөн байгаа тул аравдугаар сард болгож хойшлуулаад, Сөүлийн нислэг гурав байсныг нэгээр нэмж дөрөв болгосон. Энэ сард Америк, Австрали, БНСУ-д байгаа иргэдийг түлхүү татах нислэгийн хувиар гаргасан. АНУ-аас Сөүлээр дамжин ирэх билеттэй 48 хүн байгаа. Тиймээс Сөүл рүү нисэх тусгай үүргийн онгоц маань есдүгээр сарын 16-нд зөвхөн транзит зорчигч авна. Энэ сард Хонконг руу хоёр нислэг үйлдэнэ. Өнөөдөр нэг нь бууж байгаа. Энэ нислэгээр Америк, Австралид байгаа иргэд ирнэ. Дараагийн Хонконгийн нислэгээр Канад, Америк, Австралид байгаа иргэдийг татна. Сарын сүүлээр тусгаарлах байрны нөөц боломжийг судалж байгаад Казакстан улс руу нислэг үйлдэх эсэхийг шийднэ. БНХАУ руу зорчих хүсэлтийг холимог гэр бүл буюу эндээс буцаж гэр бүлтэйгээ нийлэх хүсэлтийг Гадаад харилцааны яаманд тавьж байгаа. Бид БНХАУ-ын талд энэ хүсэлтийг уламжилсан. Эндээс Япон явах хүсэлтэй 240 орчим иргэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Японы элчин сайдын яаманд хүргүүлсэн, одоогоор ямар нэг хариу өгөөгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гадагшаа гарах гэсэн хүн олон байна.Явья гээд байгаа хүмүүсийг шалгууртай гаргачихвал зүгээр бишүү !.
За одоо нөгөө АНУ-д суугаа ЕС-д пялдага царайлаад байсан нөхөр ”миний хийсэн ажил, би л та нарыг явуулж байна” гэж донгосох вий дээ.