Тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал Япон улс руу нисэх нислэгийг цуцалж, Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авахаар боллоо.

• 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
• 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
• 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
• 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
• 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
• 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
• 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
• 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
• 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
• 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
• 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
• 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top