Хятад иргэнтэй гэр бүл болсон иргэдэд  виз олгох асуудлыг ШИЙДНЭ гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

 

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр  Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойших хугацаанд Монгол Улс  гадаадын улс орнуудаас  20,408 иргэнээ агаарын болон автозамаар татан авчирсан гэдгийг хэллээ. Нийтдээ 69 удаагийн нислэгээр иргэдээ татан аваад байгаа аж.

Засгийн газар, Онцгой комиссын чиглэлийн дагуу нислэгийн тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж ирсэн бөгөөд долоо, наймдугаар саруудад 18 удаагийн нислэг үйлдсэн гэлээ. Есдүгээр сард 13 удаагийн нислэгээр иргэдээ татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх орондоо буцан ирэх хүсэлт гаргаж байгаа иргэдийн байгаа газруудыг авч үзвэл харилцан адилгүй байгаа гэв. Тухайлбал, Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа иргэдийн зүгээс  нутагтаа буцан ирэх хүсэлт гаргах нь буурчээ. Одоогоор нутаг буцах хүсэлтээ албан ёсоор гаргасан 11 мянга гаруй иргэний 5 мянга нь БНСУ-д байгаа иргэд аж.

БНСУ-аас нутагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийн тухайд зарим нь олон удаа хүсэлт гаргасан иргэн байгаа аж. Тиймээс цаашид БНСУ-аас ирэх иргэдийн хүсэлтийг тэргүүн ээлжинд шийднэ гэв.

Мөн Монгол Улсаас гаднын улс орнууд руу  явах хүсэлтээ илэрхийлсэн иргэд байгааг хэлж байна. Тухайлбал, хятад иргэнтэй гэр бүл болсон, тус улсад амьдрах хүсэлтээ гаргасан, оршин суух зөвшөөрөл нь шийдэгдсэн 109 иргэнд виз олгох асуудал шийдэгдэж буй гэлээ. Япон улс руу зорчих хүсэлтэй 250 орчим иргэний асуудлыг мөн шийдвэрлэнэ гэлээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.81) 2020 оны 09 сарын 09

Хятадтай гэрлэсэн бол тэр чигт нь зайлуул.

0  |  0
Монгол(103.57.93.155) 2020 оны 09 сарын 09

Хятад иргэнтэй гэр бүл болсон иргэдийг хятад улсын иргэн гэж үзэн хятад улс руу нь хурдан явуулах хэрэгтэй. Угаасаа тэд МУ-д хэрэггүй.

0  |  0
Иргэг(202.21.115.82) 2020 оны 09 сарын 09

Монголчууд өвөр монгол Хятад хоёрыг ялгах хэрэгтэй

0  |  0
Top