Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.09.11/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ОХУ-аас ирсэн 53 настай тээврийн жолоочоос халдвар илэрсэн гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн өчигдөр /2020.09.10/ Алтанбулаг боомтоор 96 хүнийг татаж авсан байна. Тэдний 38 нь Монгол Улсын иргэн бол 58 нь гадаадын иргэн аж.
Тэрбээр "Өнгөрсөн хоёр хоногт 1816 хүнд шинжилгээ хийсэн. Нэг хүнээс халдвар илэрсэн. ОХУ-ын 53 настай тээврийн жолооч эрэгтэй. Маргааш Япон улсаас иргэдээ татаж авна. Тэднийг "Амар" зочид буудал, "Баянбайгаль" амралтын газар тусгаарлана. Харин өчигдөр Алтанбулаг боомтоор 96 хүнийг татан авч, тусгаарласан. Тэдний 38 нь Монгол Улсын иргэн, үлдсэн 58 нь гадаадын иргэн. Өнөөдрийн байдлаар 3246 иргэн тусгаарлалтад байна" гэж ярилаа.