ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өөрийн фэйж хуудсаар дамжуулж өглөө. Өчигдөр /2020.09.14/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 1 хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжлээ.
Харин дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1 мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )