Өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, "Dream" зочид буудалд тусгаарлагдсан иргэд өнгөрсөн шөнө (2020.09.14) хоолны хордлого авч, эмнэлэгт хүргэгджээ.
Энэ талаар албаныхнаас тодруулахад тэдний 14 нь ХӨСҮТ-д хүргэгдсэн гэх мэдээллийг өглөө.
Хордлогын шинж тэмдэгтэй иргэдээс нарийн шинжилгээ авсан бөгөөд хариу нь 72 цагийн дотор гарах юм байна.