ТУСГААРЛАХ БАЙРАНД ХОРДСОН ИРГЭН: Хоолны махнаас хордсон байх

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

“Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн өнгөрсөн шөнө (2020.09.14) хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, наймдугаар сарын 29-нд Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тус зочид буудалд тусгаарлагдсан 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдээд байгаа юм. Эмнэлэгт хүргэгдсэн нь 14 хүн боловч цаана нь арай бага зовууртай олон хүн тус буудалд тусгаарлагдаж байгаа талаар хордлого авсан иргэн “Ж” хэллээ. Түүний байр суурийг хүргэж байна.


-Та бүхэнд ямар зовиур илэрсэн бэ?

-Бид өнгөрсөн сарын 29-нд эх орондоо ирсэн. Гэдэс өвдөх зовиур илрээд хоёр хонож байна. Одоогоор биеийн байдал гайгүй байна. ХӨСҮТ-ийн эмч нар хоолны хордлого гэсэн таамаг дэвшүүлж, гэдэсний эм өгч байгаа. Энэ эмнэлэгт хордлоготой ирсэн 15 орчим хүн байгаа ч хордлогын зовиуртайгаар буудалдаа үлдсэн олон хүн бий. Хордлогоор энд ирээд тусгаарлалтын хоног сунгачихгүй байгаа гэж л айж байна. Уг нь гурав хоноод гарах юм.

-"Dream" зочид буудлаас ямар хоол өгч байсан юм бэ?

-Зочид буудлаас янз бүрийн л хоол өгсөн. Яг аль хоолноос нь хордсоноо хэлж мэдэхгүй байна. Заримдаа хүйтэн хоол ч ирдэг.

Би хоолны махнаас нь хордсон байж магадгүй гэж таамаглаж байна.

Мах нь их муу байсан. ХӨСҮТ-ийнхэн хордлогын шинжилгээг биднээс шөнө авсан. Өглөө бас өгсөн. Хариу нь 72 цагийн дараа гарна.

-Буудлын өрөөг цэвэрлэж байна уу. Тусгаарлалтад байгаа иргэд үйлчилгээ болон хоолыг их шүүмжлэх юм. Харин танд ямар санагдаж байна вэ?

-Миний тусгаарлагдаж байгаа өрөөнд цэвэрлэгээ нэг ч удаа хийгээгүй. Гэхдээ өдрийн 50 мянган төгрөг төлж байгаа учраас хоолноос бусад нь дажгүй санагдаж байгаа.

-Та бүхэн коронавирусний шинжилгээ өгсөн үү?

-Монголд ирснээсээ хойш хоёр удаа шинжилгээ өгсөн. Цусаар болон салстаар авсан.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(107.77.219.195) 2020 оны 09 сарын 16

Одоо нөгөө УОК ын нөхөр байдгаараа хичээж байхад өгсөн хоол зүгээрч шингээчихгүй гомдол гаргаад байна гээд л баахан уйлан дугарч гомдол мэдүүлэх биз

0  |  0
Зочин(107.77.219.195) 2020 оны 09 сарын 16

Одоо нөгөө УОК ын нөхөр байдгаараа хичээж байхад өгсөн хоол зүгээрч шингээчихгүй гомдол гаргаад байна гээд л баахан уйлан дугарч гомдол мэдүүлэх биз

0  |  0
Зочин(192.82.76.191) 2020 оны 09 сарын 15

Сэжигтэй л юм. Муудсан мах байсан уу, муудсан өндөг байсан уу, хэн нэгэн зориуд санаатай тийм юм хийсэн үү гээд шалгаж магадлах л шаардлагатайй юм байна. Тэр буудал нь ямар хүний эзэмшил юм, ямар хүмүүс ажилладаг юм бол? Монголчууд хүмүүсээ аваачаад хордуулж байна гэж зарлах гэсэн атгаг санаа байгаа юм биш биз?

0  |  0
Z(202.9.46.174) 2020 оны 09 сарын 15

Махы нь хордуулсан юм биш бээз?

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 15

muudsan hool hyns, bohir zavaanaas l boldog shdee, gal togooniih ni ariun zever yamar baigaan, ajilchid ni garaa ugaadagch umuu gui ch umuu hen harj shalgaj baidag um be ?! medehgui ...shalgah heregtei, boxier grain ovchin shyy

2  |  0
зочин(203.91.112.133) 2020 оны 09 сарын 15

Дандаа яагаад даварсан гээд орилоод байдаг юм бэ. Хоол унданд нь ямар материалаар хийж байгааг нь хянах хэрэгтэй ш дээ, зарим буудал нь их сайхан байгаа биз дээ

2  |  0
Зочин(192.82.69.199) 2020 оны 09 сарын 15

Даварсан сугаа өрөөгөө өөрөө цэвэрлэ. Халдварт өвчний эрсдэлтэй хүний өрөөг бас өдөр бүр цэвэрлэх үү тээ мал чинь.

2  |  2
Top