ЭМЯ I 940 хүний сорьцоос халдвар ИЛРЭЭГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас цаг үеийн мэдээлэл өгч байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт  940 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 233 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 34 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Мөн тэрбээр Монголд анх удаа коронавирусний халдвар тээсэн хүнээр тодорсон Франц улсын иргэн бидний нэрлэснээр “Анх-Отгон”-ыг коронавирус тусаагүй гэсэн мэдээлэл сошиал орчинд гарсантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

"Анх-Отгоны хувьд ч ийм мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан гэв. Түүнийг эмчилж эдгээсэн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч өөрсдийнх нь хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэсэн худал ташаа мэдээлэл цацаж буйд санаа зовинож буй" гэж Д.Нямхүү хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top