Д.Нямхүү: Таагүй мэдээлэл гарсанд Анх-Отгон их эмзэглэсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас өнөөдөр /2020.09.16/ цаг үеийн мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт  940 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 233 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 34 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Мөн тэрбээр Монголд анх удаа коронавирусний халдвар тээсэн хүнээр тодорсон Франц улсын иргэн бидний нэрлэснээр “Анх-Отгон”-ыг коронавирус тусаагүй гэсэн мэдээлэл сошиал орчинд гарсантай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Анх-Отгонтой утсаар холбогдсон гэлээ. Тэрбээр өөрийн улсдаа шинжилгээ өгөхөд эсрэг бие тогтсон байна, сайн эмчлэгдсэн байна гэсэн хариу өгсөн гэдгийг хэлсэн байна. Анх-Отгон Монгол Улсын Засгийн газар болон, ЭМЯ, ХӨСҮТ-ийн эмч, ажиллагсдад баярлаж талархаж буйгаа дахин илэрхийлсэн. Анх-Отгоны хувьд ийм мэдээлэл гарсанд ихэд эвгүйцэж, сэтгэл зовж хүлээж авсан гэв. Түүнийг эмчилж эдгээсэн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч өөрсдийнх нь хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэсэн худал ташаа мэдээлэл цацаж буйд санаа зовинож буй гэж Д.Нямхүү хэллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.2) 2020 оны 09 сарын 17

Цэнхэр үст Цэрэн л яриаг гаргаагаа биз дээ.Өвчин ч уул нь нээх тоглоод байх зүйл биш л баймаар.Сэтгэгдэл бичсэн хүмүүс тэр хэцүү нөхцөлд ганц өдөр ч болов хонож үзээд сэтгэлээ илэрхийлж байвал зүгээр шүү

0  |  0
Zochin(192.82.71.251) 2020 оны 09 сарын 17

Dahin bitgii ireerei! Not welcome here!!!!

0  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 17

Sandarch aij stressdej yxlee l dee !

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 09 сарын 16

odoo bur xob zooxdoo dalai gaylaj

0  |  0
Zochin(202.126.90.87) 2020 оны 09 сарын 16

Haana yun medeelel garchaad bgam beeee, yadargaatain

1  |  0
Top