Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр хилээ нээхгүйгээр хэвийн горимд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2020.09.16/ Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр тусгаарлах байранд хордсон 15 иргэний талаар мэдээлэл авсан юм.
Есдүгээр сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгджээ. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу болон өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүйг албаныхан учирлалаа.
Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийн гомдол мэдээллийн дагуу хяналт тавьж ажилладаг. Одоогоор "Сэнтий" зочид буудлын үйл ажиллагааг зогсоосон.
Мөн хоолны хордлого гарсан “Dream-1” зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон аж.
Харин Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-2” зочид буудал шаардлага хангаж байгаа тул үйл ажиллагааг нь хэвийн явуулж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )