БЗД-ийн 26-р хороонд ХӨЛ ХОРИО тогтоох болсныг мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусний халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул дүүргийн Засаг дарга өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай захирамж гаргажээ.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд тухайн хорооны иргэдээс шинжилгээ авах ба дараах захирамжийг дагаж мөрдөх юм. 

Хязгаарлалт тогтоох талаарх Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээлэлд анхаарал хандуулна уу!
 


Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15-р хороонд хөл хорио тогтоож магадгүй гэсэн албан бус мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан ч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна. 

Харин ХУД-ийн 15-р хорооны зүгээс "Хөл хорио тогтоох шийдвэр гараагүй. Маргааш 60-64 насны иргэд 52-р сургууль дээр ирж,  дархлаажуулалтад хамрагдаарай" гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gansy(202.9.46.226) 2021 оны 03 сарын 18

Хэ хэ хотын гээд ариун цэвэр сахидаг нь юу л бол харинч зөвхөн амиа хичээж гадна орчноо бохирдуулж хог хаягдлаа ч гаргаад хаях сэтгэлгүй нь хотын хүмүүс байх шиг

1  |  0
Иргэн(124.158.82.147) 2021 оны 03 сарын 17

Дандаа хөдөөний ариун цэврийн дэглэм сахихдгүй

1  |  0
Top