ШУУД: Коронавирусний 130 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 03 сарын 17

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.17, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 16800 шинжилгээ хийгдэж, 130 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.

Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж, аюулт өвчний ард гарч, нийт эдгэрсэн хүний тоо 3131 /72%/ болж байна. Шинээр халдвар авсан 130 хүнээс дотоодод халдвар авсан 129 хүн байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 3807 боллоо. Тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол 425 болсон байна. 

Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатарт бүргэгдсэнээр нийслэлийн нийт өвлөл 3458 болж байна. Шинээр халдвар авсан 129 хүнээс 120 нь ойрын хавьтал байна. Үүнээс 107 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээнд, 1 хүн гурав дахь удаагийн шинжилгээнд халдвар илэрлээ.

Есөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил үргэлжилж байна. Эдгээр хүний оршин суугаа байршлыг тодруулбал БЗД-ийн 4, 5-р хороо, БГД-ийн 7-р хороо, СБД-ийн 1-р хороо, СХД-ийн 12-р хороо, ХУД-ийн 5, 9, 21-р хороод байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1192 хүн эмчлэгдэж байгаагаас 1030 хүний биеийн байдал хөнгөн, 92 хүн нь хүндэвтэр, найман хүн хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top