Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн хоногт нийт 16800 хүнд халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 130 хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 4340 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээр гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131 болж байна. Энэ нь нийт халдвар авсан иргэдийн 72 хувь юм. Шинээр бүртгэгдсэн 130 хүнээс дотоодод халдвар авсан нь 129 байна. Нэг тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Дотоодод халдвар авсан 129 хүн бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдний 120 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол есөн тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна" гэлээ.
Эдгээр хүний оршин суугаа байршлыг тодруулбал БЗД-ийн 4, 5-р хороо, БГД-ийн 7-р хороо, СБД-ийн 1-р хороо, СХД-ийн 12-р хороо, ХУД-ийн 5, 9, 21-р хороод байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1192 хүн эмчлэгдэж байгаагаас 1030 хүний биеийн байдал хөнгөн, 92 хүн нь хүндэвтэр, найман хүн хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байна.