Халдвар авсан 48 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан 48 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131 болж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1192 хүн эмчлэгдэж байгаагаас 1030 хүний биеийн байдал хөнгөн, 92 хүн нь хүндэвтэр, найман хүн хүнд, гурван хүний биеийн байдал нэн хүнд байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгийн мэдээлснээр өнгөрсөн хоногт нийт 16800 хүнд халдварын шинжилгээ хийжээ. Үүнээс 130 хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 4340 боллоо.

Энэ нь нийт халдвар авсан иргэдийн 72 хувь юм. Шинээр бүртгэгдсэн 130 хүнээс дотоодод халдвар авсан нь 129 байна.

Нэг тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Дотоодод халдвар авсан 129 хүн бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдний 120 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол есөн тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. 

Top