Монгол Улсад халдварын 4340 тохиолдол бүртгэгдээд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ййн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн хоногт нийт 16800 хүнд халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 130 хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 4340 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээр гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131 болж байна. Энэ нь нийт халдвар авсан иргэдийн 72 хувь юм. Шинээр бүртгэгдсэн 130 хүнээс дотоодод халдвар авсан нь 129 байна. Нэг тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Дотоодод халдвар авсан 129 хүн бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдний 120 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол есөн тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна" гэлээ.

Top