Вакцин урагт хэрхэн нөлөөлөх нь ТОДОРХОЙГҮЙ байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг өгч байна. /2021.03.17/

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Гуравдугаар сарын 16-ны өдөр дархлаажуулалтын 41 цэгт, 95 баг ажиллаж, 13.186 хүнд вакцины эхний тунг тарьсан. Нийтдээ нийслэлийн хэмжээнд 139.636 хүнийг эхний тунд хамруулаад байна. Вакцины дараах ноцтой урвал бүртгэгдээгүй. Вакцины зааварт тусгагдсан хэмжээнд хариу урвал гарч байгаа. Тухайн тохиолдолд хариу арга хэмжээг авч байгаа.  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 41 цэгт,  97 багт,  671 эмч мэргэжилтэн иргэдийг вакцинд хамруулж байна.

Дэлхий нийтийн хувьд коронавирусний вакциныг богино хугацаанд гаргаж авсныг бид бүхэн мэдэж байгаа. Одоо  бидний хэрэглэж байгаа вакциныг жирэмсэн хүнд тарихад  урагт нөлөөлөх эрсдэлийг судалсан үр дүн дэлхийн хэмжээнд байхгүй байна.

Халдварын нөхцөлтэй уялдуулаад эмч, мэргэжилтнүүдээ нэн тэргүүнд вакцинд хамруулах ажил хийж байгаа.  Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн 73 хувийг хамруулаад байна гэсэн мэдээллийг өглөө.

 

Top