ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 16800 шинжилгээ хийгдэж, 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 129 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын зургаан дүүргийн дараах 26 хороонд коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Ууганбаяр өглөө.
Тэрбээр "ЧД-ийн 6, 13, 14-р хороо, СБД-ийн 6, 9, 10, 11, 15-р хороо, БЗД-ийн 8, 14, 16, 18, 25, 26, 28-р хороо, ХУД-ийн 15, 16, 21-р хороо, БГД-ийн 4, 5, 6, 25-р хороо, СХД-ийн 5, 6, 18, 35-р хороодын нутаг дэвсгэр халдвар тархах эрсдэлтэй, халдварын голомт өндөр байгааг анхааруулж байна. Эдгээр голомтод хэрвээ зорчих, эдгээр хороонд амьдардаг бол амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зайгаа барих гэсэн зайлшгүй шаардлагыг ягштал баримтлах хэрэгтэй байна.
Эрсдэлтэй нөхцөл хэвээр байгаа учраас бусад хороодын иргэд ч тайвширч болохгүй. Халдваргүйтгэлийн дэглэмээ ягштал баримтлаарай" гэлээ.