Хөл хорьсон БЗД-ийн 26-р хорооны ЗАСАГ ДАРГА ажлаа өгчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс (2021.03.17) эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон билээ. 

Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26-р хороо Засаг даргагүй байгаа аж.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Засаг дарга Н.Баярмөнх "БЗД-ийн 26-р хороон дарга тав хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. 26 дугаар хороо одоогоор Засаг даргагүй байна. Гэхдээ хорооны байранд Мэргэжлийн хяналт, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Түр штаб ажиллан, хөл хорио тогтоох үйл ажиллагааг хэвийн явуулж, иргэдтэй холбоотой ажиллаж байна. Төрийн ажил хэвийн үргэлжилж байгаа" гэсэн тайлбар өгөөд байна. 

Баянзүрх дүүргийн 26-р хороонд тогтоосон тав хоногийн хязгаарлалтын хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах тул иргэд та бүхэн бусад авто замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. 

Хөл хорио тогтоосон Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах хэсгүүд
 


Хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан газрууд
 

  • "Home Plaza"-гийн зүүн уулзвараас "Жанжин" зах руу нийлдэг гарц
     
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас "Нарантуул" захын баруун урд уулзвар
     
  • "Саруул" хорооллын хойд нүхэн гарц
     
  • "Баянмонгол" хорооллын хойд нүхэн гарцын авто замаар явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.


Хөл хорионы үед баримтлах дүрэм
 

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
     
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
     
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
     
  • Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
     
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amaa tat(64.119.26.2) 2021 оны 03 сарын 17

Zailtsgaa .. manai horoond amidardaggui bol bitgii orolts za..

1  |  0
иргэн(59.153.113.218) 2021 оны 03 сарын 17

Нэг цаас барьсан авгай боож үхэхээс арай наана бололтой орилоод хөл хориог эсэргүүцэж байна гээд савчаад байгаа бичлэг байсан шүү. Голын хийтэй юм байгаад муу зүйлд орахаас хамгаалаарай.

0  |  1
Зочин(119.40.98.166) 2021 оны 03 сарын 17

АНамын хүн намын даргын сонгууль гээд алга болж л дээ.

1  |  0
Top