Монгол Улс гуравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 139.636 иргэнээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна.
Манай улсад хамгийн олон тунгаар орж ирсэн “AstraZeneca” вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл цөөнгүй байгаа. Түүнчлэн уг вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд хоёр дахь тун тарихдаа өөр вакцин тарина гэсэн мэдээлэл сошиалаар цацагдах болсон.
Тэгвэл "Вакцины эхний тун болон хоёр дахь тунд өөр өөр вакцин хийлгэж болох уу? гэсэн асуултад эрүүл мэндийн байгууллагаас “Хоёр тун нэг ижил вакцин байх ёстой” гэсэн хариултыг өгч байна.
Мөн "Коронавирусний эсрэг вакциныг яагаад хоёр удаагийн тун хийлгэх ёстой вэ" гэдэг асуултад “Эхний тунг хийлгэсний дараа хүний дархлааны систем вирусийг таних чадвартай болдог. Гэхдээ хангалттай дархлаа тогтоогүй байдаг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа дархлааны хариу урвал улам хүчтэй болгодог. Тиймээс маш сайн дархлаатай болж, халдвараас сэргийлэхийн тулд хоёр тун хийлгэх ёстой” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
болохгүй
нэг төрлийн вакциныг хоёр тунг хийлгэсэн хүн тодорхой хугацааны дараа өөр төрлийн вакцин хийлгэж болох болов уу