Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн PCR шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Уг хэсэгт хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 36 иргэнээс коронавирус /Ковид-19/-ын халдвар илэрсэн тул хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, тус байршлын бүх өрхийн иргэдээс 72 цагийн хугацаанд багтан PCR шинжилгээ авч, вакцинжуулалтад хамруулах зэрэг арга хэмжээ авахаар дүүргийн Онцгой комисс төлөвлөжээ.
ХЯЗГААРЛАЛТЫН ХУГАЦААНД
- Хэсэгчилэн хязгаарлалтад орсон хотхоны бүх өрхийн 18-аас дээш насны иргэдийг /PCR/ шинжилгээнд хамруулна.
- Шинжилгээний хариу гартал Цагдаагийн байгууллага хамгаалалтад авна.
- Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд шилжүүлнэ.
- Халдвар бүртгэгдсэн объектуудад халдваргүйтгэл хийж аюулгүй болгоно.
- Шинжилгээний хариу /СӨРӨГ/ гарсан 50-65 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
- Байр, орцны хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг СӨХ-ны үйлчлэгч хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хогийг цуглуулан, зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэрлэгээ хийнэ.
- Халдвар гарсан байрны аюултай болон ахуйн хог хаягдлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага авч халдваргүйтгэл хийж, ачиж тээвэрлэнэ.
- Түүнчлэн хотхоны иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авах зэрэг зохицуулалтыг хийж, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллана.
Зөвлөгөө, мэдээлэл авах утасны дугаар
- Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб: 83120466
- Эрүүл мэндийн шуурхай штабын утас: 11341170
- 15 дугаар хороо: 7719-6515
- Хорооны Засаг дарга П.Мөнх-Эрдэнэ: 9999-6632
- Хорооны Зохион байгуулагч Ш.Алтанхундага: 8998-8799
- Хорооны хэсгийн ахлагч Г.Удвал: 9996-2503
- Өрхийн Эрүүл мэндийн төв: 99155266, 99063478
Сэтгэгдэл ( 2 )
Зөвөө зөв
Шавааралдуулж барьсан хотхонууд халдварын голомт болж байна