Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийж байна. (2021.03.18)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүнд шинжилгээ хийхэд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, 9 нь орон нутагт илэрсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын 7 нь Хөвсгөл, 2 нь Төв аймагт хамаарч байна. Ийн орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тоо 358 боллоо. Харин Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо 3607 болж, Монгол Улсад бүртгэгдсэн дотоодын нийт халдварын тоо 4498 хүрлээ (Дотоодын халдвар 3965).
Сэтгэгдэл ( 0 )