ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 18-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.18, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 17044 шинжилгээ хийгдэж, 158 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо.
Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3212 /71%/ болж байна. Шинээр халдвар авсан 158 хүн бүгд дотоодод бүртгэгдсэн байна. Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 тохиолдол бүртгэгдлээ. Хөвсгөл аймагт 7 тохиолдол, Төв аймагт 2 тохиолдол байна. Ингээд нийт орон нутгийн өвчлөл 354 болж байна.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 137 нь ойрын хавьтал байна. 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүс БЗД-ийн 5, 10, 22-р хороо, БГД-ийн 12, 15, 25-р хороо, СБД-ийн 17, 18-р хороо, СХД-ийн 6, 8, 20, 25, 41-р хороо, ХУД-ийн 18-р хороонд амьдаргдаг иргэд байна" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )