ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 18-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.18, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 17044 шинжилгээ хийгдэж, 158 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо.
Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3212 /71%/ болж байна. Шинээр халдвар авсан 158 хүн бүгд дотоодод бүртгэгдсэн байна. Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 тохиолдол бүртгэгдлээ. Хөвсгөл аймагт 7 тохиолдол, Төв аймагт 2 тохиолдол нэмэгдсэн байна. Ингээд нийт орон нутгийн өвчлөл 354 боллоо.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 137 нь ойрын хавьтал байна. 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүс БЗД-ийн 5, 10, 22-р хороо, БГД-ийн 12, 15, 25-р хороо, СБД-ийн 17, 18-р хороо, СХД-ийн 6, 8, 20, 25, 41-р хороо, ХУД-ийн 18-р хороонд амьдаргдаг иргэд байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1201 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1075 хүний бие хөнгөн, 115 нь хүндэвтэр, таван хүний бие хүнд, гурван хүний бие нэн хүнд байдалтай байна.
Эмчлүүлж байсан хүмүүсээс өчигдөр нэг хүн нас барсан таагүй мэдээтэй байна. 89 настай эрэгтэй хүн байна. ХӨСҮТ-д 24 хоног эмчилгээ хийлгэсний 14 хоногт нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан. Энэ хүн нь коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн. Амьсгалын дутагдал, артерийн даралтны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй, амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 3 )
manai angin ene ohin yag ariuka shige ih hoorhon ohin bailaa.
Дөнгөж 1200 хүн аваад л нөгөө 2 жил бэлдсэн ор, бэлтгэл ажиллагаа нь дуусч барьц алдаж байгаамуу
Орон нутаг руу халдвар алдсанд маш их харамсаж бна хотдоо бөөгнүүлж бгаад хумчиж чадсангүйдээ