Халдвар авсан өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалтын талаар мэдээлэл хийж байна. (2021.03.18)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүнд шинжилгээ хийхэд 158 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, 9 нь орон нутагт илэрсэн байна. Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын 7 нь Хөвсгөл, 2 нь Төв аймагт хамаарч байна. Ийн орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тоо 358 боллоо. Харин Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо 3607 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 4498 хүрлээ (Дотоодын халдвар 3965).

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Халдвартай нь шинээр бүртгэгдсэн 158 иргэний 137 нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байгаа бол 21 хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Халдвар илэрсэн тохиолдлууд БЗД-ийн 5, 10, 22, Баянгол дүүргийн 13, 15, 25, Сүхбаатар дүүргийн 17, 18, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 41, Хан-Уул дүүргийн 18-р хороонд амьдардаг иргэд байна. Шинээр голомт илрээгүй.

Харамсалтай нь, сүүлийн үед хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Халдвар авсны улмаас эмчлүүлж байсан 89 настай эрэгтэй өчигдөр нас барлаа. Өвчтөн 24 хоног эмчлүүлсэн бөгөөд сүүлийн 14 хоногт эрчимт эмчилгээ хийлгэсэн. Талийгаач коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн, артерийн даралт, амьсгалын дутагдал, зүрх судасны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан" гэв. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо ,212 боллоо. Энэ нь нийт бүртгэгдсэн 4498 тохиолдлын 71 хувийг эзэлж байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АМИНЭРДЭНЭ(202.55.188.46) 2021 оны 03 сарын 19

АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА ДАА. ОДОО Л ЁСТОЙ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЦАГ БОЛЖЭЭ

2  |  0
иргэн(202.9.46.71) 2021 оны 03 сарын 19

ЭД НАР ЧАДАХГУЙ ЮМ БАЙНА . ХҮМҮҮСЭЭ , АМЬ АМИА БОДООРОЙ

2  |  2
Top