ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 18-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
Сүүлийн 24 цагт 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 3212 /71%/ болж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 17044 шинжилгээ хийгдэж, 158 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо.
Шинээр халдвар авсан 158 хүн бүгд дотоодод бүртгэгдсэн байна. Эдгээрийн 149 нь Улаанбаатарт, аймаг орон нутагт 9 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт 7 тохиолдол, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгджээ. Орон нутгийн нийт өвчлөл 354 болж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1201 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1075 хүний бие хөнгөн, 115 нь хүндэвтэр, таван хүний бие хүнд, гурван хүний бие нэн хүнд байдалтай байна. Сүүлийн үед хүнд болон нэн хүнд хүний тоо нэмэгджээ.
Тухайлбал, өнөөдөр эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан таагүй мэдээтэй байна. Энэ нь 89 настай эрэгтэй хүн байжээ. ХӨСҮТ-д 24 хоног эмчилгээ хийлгэсний 14 хоногт нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас баржээ. Энэ хүн нь коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилсөн ба амьсгалын дутагдал, артерийн даралтны архаг дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй, амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.
Сэтгэгдэл ( 0 )