Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга, Улсын Онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Вакцины нөөц болон вакцинжуулалтын явц, цаашид хийх дарааллыг та бүхэнд танилцуулъя. ОХУ-аас ирэх сард вакцин хүлээн авна. Хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгөөр вакцин оруулж ирж байна. "Монгол эм" концерн 10 мянган тун вакцин оруулж ирсэн. Хувийн хэвшлийнхэн вакциныг өндөр үнээр хийж, ашиг олох зорилгогүй гэдгээ илэрхийлсэн. Нийт 1.6 сая тун вакциныг тавдугаар сарын 1 гэхэд хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.
Вакцин хийх дарааллын тухайд хариу арга хэмжээний багийн буюу халдвартай иргэдтэй тулж ажиллада иргэдийг вакцинжуулж дууссан.
Одоо үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Өнөөдөр гэхэд хэвлэл мэдээлэл, банк санхүү, ус хангамж гэх мэт салбарын 53327 хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Тодорхой 10 гаруй салбарынхан гэсэн үг. Худалдаа, үйлчилгээний салбарын 40 мянган хүнийг бид вакцинжуулсан. Энэ салбарын вакцинжуулалт үргэлжилнэ. Өдөр тутам олон нийттэй харилцаанд орж байдаг "Нарантуул" захын 6000 ажилтан, нийтийн тээврийн 1000 жолоочийг вакцинжуулсан. Боловсролын байгууллагын 45300 багшийг вакцинд хамруулж эхэлсэн. Энэ ажил үргэлжилнэ. Энэ долоо хоногийн эхнээс хөгжлийн бэрхшээлтэй, ахмад насны 100 мянга орчим иргэнээ вакцинд хамруулж байна. Өдөрт дунджаар 15 мянган хүн вакцинд хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 168 мянга орчим хүн вакцинд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийн 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагдсан гэсэн үг гэж ойлгож болно.
Цаашлаад, ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. “AstraZeneca” вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ бусад төрлийн вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Тухайн хүний биеийн болон насны онцлогоос шалтгаалж мэргэжлийн эмч нар ямар вакцин хийхийг зөвлөж, шийднэ. Үүний дараа залуучуудаа вакцинд хамруулна. Нийслэлд 18-25 насны 960 мянган иргэнийг тавдугаар сард багтаан вакцинд бүрэн хамруулж дуусгана.
Хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлсэн. “AstraZeneca” вакциныг эхлээд хийж эхэлсэн. Тухайлбал, энэ өдөр хийлгэсэн Ерөнхий сайд гуравдугаар сарын дундуур 2 дахь тунгаа хийлгэх ёстой байсан. Гэхдээ ДЭМБ "AstraZeneca” тариулсан бол хоёр дахь тунг 56 хоног буюу найман долоо хоногийн дараа хийх зөвлөмж гаргасан. Энэ хугацаанд хийснээр илүү дархлаа тогтохыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Ийм учраас эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно" гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн "Коронавируст халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тавихгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа. Гэвч коронавирусний батлагдсан тохиолдол сүүлийн өдрүүдэд 100-аас дээш тоогоор тогтмол нэмэгдэж байна. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн УЛААН ТҮВШИНД шилжиж, хөл хөдөлгөөнийг 80-90 хувьд барьж, бүх нийтийн хөл хориог тогтоохоос өөр аргагүйд хүрнэ. Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дордуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 15 )
Төр төмөр нүүрээ гаргах цаг болсоон 200 халдвар хүоээнэ гэдэг чинь ямар учиртай юм бэ ЗАРИМ ИРГЭНД ДОР БҮРНЭЭ УХАМСАРЛАЖ гэртээ байгаа ч ЗАРИМ нэг ухамсар мөчид УХАМСАРЫН ДОРОЙТОЛТОЙ ХАГАС ГАЛЗУУ АМЬТАД эх орон улс орон ард түмэн гэдгийг ойлгох ухаан дутуу ухамсаргүй амьтас л ТӨР ЗАСАГ УОК ын шийдвэрүүдийг ЭСЭРГҮҮЦЭЖ байна МӨН эдгээр амьтасыг ӨДӨӨН ТУРХИРДАГ ...АШИГ ХОНЖОО ХАЙГЧИД... УРВАГЧИД ...ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛОГСОД байхыг хэн мэдлээ ...ХӨЛ ХОРИОГОО ТОГТОО ...эсэргүүцэгчдийг ХАЛДВАР ТАРХАХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН ...ЭХ ОРНООСОО УРВАСАНД ТООЦООЧ ...
Энэ хөл хориог эсэргүүцээд байгаа этгээдүүд ЭНГИЙН ЖИРИЙН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ биш ....Эдгээр этгээдүүдийг эрж олоод САНААТАЙГААР ХАЛДВАР ТАРХААХ ЭРСДЭЛТ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛСЭН гэж хатуу хариуцлага тооцооч Энэ эсэргүүцээд байгаа этгээдүүд УЛС ОРНЫ болоод АРД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ноцгойоор ЗАНАЛХИЙЛЖ байна гэж үзэх үндэслэлтэй ....Эдгээр этгээдүүдийг УРВАГЧИД гэж тооцоход нэг их буруудахгүй Эдгээр эсэргүүцэгчид ХҮНИЙ ЭРХ ярьж байгаа бол МОНГОЛЫН ЭНГИЙН ЖИРИЙН ИРГЭД бид ч гэсэн ХҮНИЙ ЭРХ ЭДЛЭХ ЭРХТЭЙ .... Заавал 200 халдвар хүлээгээд ыайх ямар учир байнаа .... ХӨЛ ХОРИОГОО ЭРТХЭН ТОГТООГООЧ
Иргэн бүр өөрсдийгөө болон гэр бүл үр хүүхдээ халдвар тусахгүй байхын тулд өөрийн гэсэн бодол, зарчимтай ухаалаг хандаж амьдрах нь зүйтэй. Жнь хэт их хэсэхгүй байх, ариун цэврээ сайн сахих, дархлаагаа дэмжиж сайн хоолложбайх, аль болох сэтгэл санаагаа тайван байлгах шаардалагтай болов уу.
Хорих юм бол талбай дээр ард иргэд жагсана шүү.
Битгий хуцаад байгаачээ. Ард түмэн чинь хэцүүдээд байна хулгайчаа. Та нар шиг төрийн мөнгө хусаж амьдраагүй.
Манай УОК, ЗГын Хэвлэл мэдээллийн алба, бусад холбогдох газруудад англи хэлтэй ажилтнууд эрх биш байдаг байлгүй дээ. Ямар учиргүй шинэ юм санаачлаад, хэрэгжүүлэх гээд байгаа биш дээ, хатуу хөл хорионоос бусдаар дэлхий нийтээр өөр ямар арга хэмжээ авч байгааг жаахан судлаач дээ. Тэр хатуу хөл хорио чинь үр дүнгээ өгөх байсан бол өгөхөөр л хугацаа аль эрт өнгөрлөө. Ажилдаа сэтгэлтэй хандаач ээ.
Ehneesee ur dungee hartal hul horiogoo tavihgui baisan bol zugeer baisan yum. Erthen l arga hemjee avaarai da! Bur diilehee baij ch medeheer bolj baina shu. Vakzind naidah yum bol bur alga!
Иргэдийн эсэргүүцэл, шаардлага болгонд автаад аялдан дагаад байх юм бол төр засаг гэж байгаад ч яах юм билээ???
Үнэн шүү.төр төмөр нүүрээ харуулах цаг болсон
zass horih gavlah yun durtain
Zaluus ta bygd hungun tusaad gaigyi ungruud yavaad bj bolnoo gehdee ard chin bgaa,hyreeleld chin bgaa hugshchyyl,bie muutai geh met darhlaa sul hymyyst mash hynd tusna gedgiig l oigomoor bndaa.ted bol yaltchgyi davj garah ni daanch tsuun.deerees ni emnelgyyd dyyreed achaalal daahgyi hynd baidald orno.horij bna gedeg chin nuguu talaar virus ustaj alga bolihdoo bish tarhatsaa saaruulj emneleg yilchilgeeg tentsvertei bailgah shyy dee.gantshan mongold l hul horiood iim yum boloogyi.ihsevel hatuu hul horioog tavih ni zuv!tanii aav eej emee uvuu yhej bj l neeree yum bna geed suuhuu??
Zaluus ta bygd hungun tusaad gaigyi ungruud yavaad bj bolnoo gehdee ard chin bgaa,hyreeleld chin bgaa hugshchyyl,bie muutai geh met darhlaa sul hymyyst mash hynd tusna gedgiig l oigomoor bndaa.ted bol yaltchgyi davj garah ni daanch tsuun.deerees ni emnelgyyd dyyreed achaalal daahgyi hynd baidald orno.horij bna gedeg chin nuguu talaar virus ustaj alga bolihdoo bish tarhatsaa saaruulj emneleg yilchilgeeg tentsvertei bailgah shyy dee.gantshan mongold l hul horiood iim yum boloogyi.ihsevel hatuu hul horioog tavih ni zuv!tanii aav eej emee uvuu yhej bj l neeree yum bna geed suuhuu??
Жүжгээ болио УОК
Чи мэддэг юм уу. Хориод үзээрэй чи
Irged hvssen hvseegvi horihoos oor argagvii tor iim ved l tomor nvvree haruulj uls ornoo bodoh heregtei .eldew uchir n olddoggvi hvmvvsiin erheer bn gej yu bsin