Тавдугаар сарын 1-нээс ОРОН НУТАГТ дархлаажуулалт эхэлнэ

2021 оны 03 сарын 19

Улсын Онцгой комиссоос энэ сард болон ирэх сард манай улсад нийлүүлэх вакцины тоо хэмжээг дэлгэрэнгүй танилцууллаа.

Ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна.

Манай улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлж, үргэлжилж байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг онцолсон юм.


Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.242) 2021 оны 03 сарын 20

Хужаа нар чинь хужаа вакцин тариулаагүй л бол хилээрээ оруулахгүй гэж байна шүү Мояачуудаа.

0  |  0
oron nutag(202.9.47.28) 2021 оны 03 сарын 19

hujaa wakzinig hudu nutaginhand hiihiimu

0  |  0
Top