ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.19, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 20 лабораторид 2482 шинжилгээ хийгдэж, 160 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3296 /71%/ боллоо. Бүгд Улаанбаатарт бүртгэгдэж, УБ-т гарсан халдварын тоо 3767 боллоо. Аймаг, орон нутагт шинээр халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдварын тоо 358 байна.
Шинээр бүртгэгдсэн хүмүүс нь бүгд дотоодод бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 4125 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 160 хүний 141 нь ойрын хавьтлаас илэрсэн. 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил явагдаж байна.
Халдвын эх уурхайг тодорхойлж байгаа иргэдийн оршин суугаа байршлын хувьд
Шинэ голомт үүсээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1284 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 нь хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд байгаа бол гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ