Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн хоногт нийт 24482 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 160 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдрэгч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн иргэдийн тоо 3296 буюу 71 хувь болж байна. Шинээр бүртгэгдсэн 160 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын халдвар нийт 4125 болж байна. Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эх уурхай тодорхойгүй тохиолдлууд Баянзүрх дүүргийн 4, 14, 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хорооо, Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг иргэд байна" гэлээ.
Баянзүрх дүүргийн 26-р хороонд хоёр хоногийн өмнөөс хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд дүүргийн Онцгой комисс 16000 иргэнээс авах ёстой шинжилгээг бүгдийг авч дуусчээ.