Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.19/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн хоногт нийт 24482 хүнд шинжилгээ хийснээс 160 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4658 болж байна.
Сүүлийн 24 цагт 84 хүн эдрэгч, эмнэлгээс гарчээ. Нийт эдгэрсэн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 3296 буюу 71 хувь болж нэмэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 160 тохиолдол дотоодод бүртгэгдсэнээр дотоодын халдвар нийт 4125 болж байна. Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 26-р хороонд хоёр хоногийн өмнөөс хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд дүүргийн Онцгой комисс 16000 иргэнээс авах ёстой шинжилгээг бүгдийг авч дуусчээ.