ЭМЯ: Одоогоор коронавируст халдвартай 1284 хүн эмчлэгдэж байна

2021 оны 03 сарын 19

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 19-ний 09:00 цагийн байдлаар хүрглээ.


Мэдээллээр: Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 3296 /71%/ боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв аймагт нийт 1284 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 нь хөнгөн, 136 нь хүндэвтэр, 7 нь хүнд байгаа бол гурван хүний биеийн байдал нэн хүнд байна.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 20 лабораторид 2482 шинжилгээ хийгдэж, 160 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо. Бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн хүмүүс нь бүгд дотоодод бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 4125 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 160 хүний 141 нь ойрын хавьтлаас илэрсэн. 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил явагдаж байна. Халдвын эх уурхайг тодорхойлж байгаа иргэдийн оршин суугаа байршлын хувьд БЗД-ийн 4, 14, 26-р хороо, БГД-ийн 7-р хороо, СБД-ийн 11, 12-р хороо, СХД-ийн 3, 8, 25, 37-р хороо, ХУД-ийн 20-р хороонд байна. Шинэ голомт үүсээгүй.


Халдварын нөхцөл байдал өдөр ирэх бүр хүндэрч, та бид хамтран ажилсны дүнд батлагдсан тохиолдлуудаа тусгаарлах эмчлэх, хавьтлуудынхаа шинжилгээг тогтоох, халдварын хүрээг хумих зэрэг ажлуудаа 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэж байна. Харин та бүхэн минь бидэнтэй хамтарч өөрсдийн зүгээс авч хэрэгжүүлэх хамгийн энгийн аргууд болох гараа угаах, маскаа зүүх, хүн хоорондын зайгаа барих, агаар сэлгэлтийг тогтмол хийх, ариутгал цэвэрлэгээ зэргийг тогмол хийхийг ЭМЯ-аас зөвлөж байна.

 

Top