Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11:00 цагийн мэдээллээ хийлээ. /2021.03.19/
Гуравдугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагийн байдлаар нийслэлд 43 цэгт, 106 баг, 743 эмч ажилтнууд 16.063 хүнийг коронавирусний вакцины эхний тунд хамрууллаа. Нийслэлийн хэмжээнд нийт 171.535 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Тухайлбал, Худалдааны байгуулагын 31.513 ажилтан, сургууль, цэцэрлэгийн 25.731 багш, ажилтан, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22.774 эмч, мэргэжилтэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 11.403 эмч, ажилтнууд одоогоор вакцинд хамрагдаад байна.
Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажилладаг жолооч, мэргэжилтнүүдийг вакцинд хамруулах ажил эхлэн явагдаж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймагт уул уурхайн салбарын ажилчдаас дархлаажуулалтад хамруулж байгаа аж.
Сүүлийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцины 265 эмнэл зүйн туршилт, судалгаа хийгдэж байна. ДЭМБ-аас одоогоор яаралтай горимоор дархлаажуулалт хийх зөвшөөрлийг 9 вакцинд олгоод байна. Дэлхийн хэмжээнд 326.858.655 тун вакциныг иргэдэд тариад байна.
“AstraZeneca” вакцины эхний тунг тариулсан иргэд хоёр дахь тунг 8 долоо хоногийн дараа тариулна. Хятадын “Синофарм” компанид үйлдвэрлэсэн "BBIBP-CorV" вакцины эхний тунг тариулсан иргэд хоёр дахь тунг 21-28 хоногийн дараа тариулах аж.
Сэтгэгдэл ( 1 )
Малнуудаа ДЭМБ: Есөн вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байна гэсэн бол энийгээ нэрлээ ч. Чадахгүй бол ийм гарчиг тавьж олон нийтийг төөрөгдүүлэх ямар хэрэг байна.