"Ковид-19"-ийн халдвар аваад эдгэрсний дараах дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ? гэдэг асуултад эрүүл мэндийн байгууллагаас дараах хариултыг өгч байна.
“Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй” гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )