Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт очиж, томилолтоор ажилласан хоёр иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ.
"Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч, шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, тоног төхөөрөмж угсарсан байна. Энд таван цагийн хугацаатай ажиллаад, мөн өдрөө Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрч, Улаанбаатар хотод гуравдугаар сарын 16-нд очиж, гуравдугаар 18-нд шинжилгээ өгөхөд халдвартай болох нь тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр уг иргэн нь гуравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тул маргааш нь буюу 10-нд орон нутгийг зорьжээ.
Баян-Өлгий аймаг руу ороход нь хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад мөн сөрөг гарсан байна.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон 13 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.
Эдгээр иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Давтан шинжилгээг ирэх 7 хоногийн даваа гарагт болон түүнээс хойш дахин долоо хоногийн дараа авна гэж Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ногоон халдваргүй аймаг гээд дотроо хүмүүс нь аягүй бол амны хаалтгүй байсан даа тийм бол ч нилээд юм болсон байхаа азаар золоор халдвар авалгүй өнгөрсөн бол сайн биз хотод хүмүүсийн ихэнх нь байнга амны хаалттай байгаад байхад л халдвар хурдтай өсөөд л
Эмнэлгийхэн халдвартай хун олон байх шиг байнаа Вакцинжуулж байгаа нь энэ гээд халдвар тараах вий
Ховд аймагт ирэхэд нь шинжилгээ авах байждээ нөгөө 7 хоног лөөлөө болждээ