Баянгол дүүргийн 25-р хорооны "Голден парк", "Цоглог", "Түвшин өргөө" хотхоны иргэдийн анхааралд:
Маргааш буюу гуравдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагаас Баянгол дүүргийн 25-р хорооны "Голден парк" хотхоны 101-108, "Цоглог" хотхоны 201-203, "Түвшин өргөө" хотхоны 301-305-р байрны оршин суугч 16-гаас дээш насны иргэдийг коронавируст (Ковид-19) халдварын тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулахаар болжээ.
Энэ хугацаанд 25-р хороонд хатуу хөл хорио тогтоохгүй бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 8 баг, өрх бүрт хүрч ажиллахаар зохицуулалт хийжээ.
Оршин суугчид та бүхэн олон нийтийн газраар зорчихгүй, гэр гэртээ байж, иргэний үүргээ биелүүлэн хамтарч ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )