Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт, сувиллын газарт Ковид-19-ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, эрсдэлтэй хугацаанд буюу гуравдугаар сарын 1-нээс хойш тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу эхний ээлжинд “СУЛ ЭЕРЭГ” хариу гарчээ.
Тиймээс Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өөлзий сумдаас орох, гарах болон сум доторх хөдөлгөөнийг 7 хоногоор хязгаарлалаа.
Тодруулбал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож, энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов. Мөн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгасан байна.
Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд
Тус сувилалд амраад гэртээ харьсан иргэдээс одоогоор Дархан-Уул аймагт халдварын тохиолдол тогтоогдоод байна.
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр мэдээлэл хийж, тус аймагт “Сэмжид Хужирт” амралт, сувиллын газарт амраад ирсэн 17 иргэний гурваас нь коронавирусний халдвар батлагдсан тухай болон бусад 14 хүний шинжилгээний хариуг хүлээж байгаа талаар мэдээлсэн. Дээрх гурван иргэний хоёр нь Шарын гол суманд байсан тул Шарын гол сумын орох, гарах хөдөлгөөнийг хааж, маргаашнаас зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ.
Түүнчлэн мөн тус амралтад газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
СУЛ ЭЕРЭГ ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ? АМРАЛТАНД ЯМАР МАЛ НЬ АМАРДАГ БАЙНА аа?
malnuud amarch yadag bnaa