Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 258 хүний хариу БҮГД СӨРӨГ гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймагт очсон иргэдээс коронавирусний халдвар илэрсэн талаар өмнө мэдээлсэн билээ. 

Тухайн хоёр иргэний ойрын хавьтал болох Сэлэнгэ аймгийн 258 иргэнийг шинжилгээнд хамруулж дууссан ба бүгдийнх нь хариу СӨРӨГ гарсан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Сануулахад, Дархан-Уул аймгийн харьяат С, И, А нар энэ сарын 20-ны өдөр "Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн" сурталчлах зорилгоор Сэлэнгэ аймагт ирсэн ба Сүхбаатар сумын 3-р багт иргэн О-гийн гэрт гуравдугаар сарын 20-22-ны өдрийн хооронд гурав хоногийн хугацаанд байрлажээ. Ингээд гуравдугаар сарын 23-ны өдөр С, И нар нь Дархан-Уул аймгаас өөрсдийн машинаар авахуулж, Дулаанхааны постон дээр хүлээж авахаар очиход нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу эерэг гарсан ба удалгүй PCR шинжилгээ хийхэд хариу батлагдсан юм. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.115.82) 2021 оны 03 сарын 25

Нууц үедээ байгаа,

0  |  0
Top