Шинжаан-Уйгурт хүний эрх зөрчигдсөн эсэхийг шалгах эрхийг олон улсад өг гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Их Британийн зүгээс Хятадад хандан Шинжаан-Уйгурын автономит бүсэд үүссэн нөхцөл байдлыг шалгах эрхийг олон улсад өгөхийг хүсжээ.

Европын холбооны зүгээс Шинжаанд хүний эрх зөрчигдсөн гэж Хятадыг буруутган хориг тавьсан юм. Уйгур иргэдийг хүчээр албадан хөдөлмөрлүүлж байна гэж үзсэн олон улсын хоригийн эсрэг Бээжин өөрийн арга хэмжээгээ мөн авсан.

Тэгвэл Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Манай улс хүний эрх зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэж Хятадын Засгийн газарт хориг тавина. Бээжин Шинжаан дахь иргэдийн эрх зөрчигдөөгүй гэж няцаахыг хүсвэл НҮБ-ын Хүний эрхийн хороо үнэнийг шалгах эрхийг олон улсад зөвшөөрөх хэрэгтэй” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

hunii erh zorchigdoggui uis oron bdag uym u

1  |  2
ard(223.104.15.200) 2025 оны 03 сарын 13

hyaagin baraag awhaa boliwol sain bna

5  |  0
enkhbaatar tserendorj(202.126.89.235) 2025 оны 03 сарын 13

Маш зѳв\n

5  |  0
Close menu