Энэтхэгийн Буксар хотод КОВИД-19 халдварын улмаас нас барсан 30 гаруй хүний цогцос Ганга мөрөнд хөвж байсныг илрүүлжээ.
“The Times of India” хэвлэлд мэдээлснээр, тойргийн захиргааныхан цогцсууд хөрш зэргэлдээх мужаас хөвж ирсэн байж болзошгүй гэж үзэж байна. Орон нутгийн хүмүүсийн яриагаар, чандарлах болон оршуулгын түүдэг галын үйлчилгээ өндөр өртөгтэй байдаг учир Ганга мөрний эрэг орчмын суурингийн хүмүүс талийгчдын цогцсыг гол руу гаргаж хаяж байгаа гэнэ. Тэдний хэлснээр, гол руу хаясан цогцсын тоо зуугаас их байх магадлалтай.
Хэрэг явдал халдвар тархахаас айж, сандрахад хүргэжээ. Орон нутгийн эрх баригчид алдарт мөрний усыг цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Цогцсуудыг уламжлалт зан үйлийн дагуу чандарлаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой зардлыг мужийн засгийн газар гаргаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
Ковидгүй үед ч оршуулах мөнгөгүй ядуус нь бас ингэдэг. Ариун ганга гээд уснаас нь амсдаг
Ганг мөрөнд очиж мөргөөд уснаас нь биеэ ариутгаад мөргөөд байдаг хүмүүс л сайн унш даа
Buzar ulsuud ymaa
ган мөрөн тэр чигээрээ вирусжижсэн байгаа үгүй яахав 1,4 тэрбум хүнтэй улс аажимаар 1 тэрбум нь чад хийх байлгүй цаг хугацаа харуулах байх