Энэ сарын 25-ны өдөр автомашин шатаж, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд машин шатаж, хажууд нь хүн хэвтэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, тус дүүргийн иргэн 20 настай эрэгтэй, машинтайгаа шатаж нас барсан байжээ.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар шар айрагны сав, шаосан төмсний уут зэргийг хураан авсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Харин гал гарсан шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа гэх ба хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )