Ард нийтийн санал асуулгыг хоёр асуудлаар явуулах ёстой

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Ард нийтийн санал асуулга явуулах асуудал Төрийн ордонд яригдаж байна. Санал асуулга явуулах томъёоллыг боловсруулах ажлын хэсэг ч байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн өчигдөр хоёр намын бүлгийн хурлын үеэр гаргасан томъёоллоо танилцуулжээ. АН-ын бүлгийн хурал завсарлах үед ажлын хэсгийн гишүүн С.Баярцогтоос энэ талаар тодруулсан юм. С.Баярцогт «УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар бид хоёрт өгсөн үүргийн дагуу хууль эрх зүйн орчин, цаг хугацаа, гарах үр дун, саналын томъёолол зэргийг боловсруулж байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар нэг санал асуулгыг хоёрхон асуудлаар явуулах ёстой» гэлээ. Мөн тэрбээр нэг асуудалд олон асуулт багтаж болно. Ард нийтийн санал асуулгатай Үндсэн хуулийн 68 дугаар бүлэг, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиуд холбогдож байгаа гэдгийг тодотгож өгөв.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top