Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ ГАРЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ.

Шалгалт зургадугаар сарын 23-нд Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монголын түүх хичээлээр эхлэх аж. Үүний дараа 14:00-15:20 цагийн хооронд Англи хэлний хичээлийн шалгалт явагдана.

Сурагчид шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ бүрдүүлсэн байх шаардлагатай. Эдгээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орох боломжгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа. 

Харин ЭЕШ-д орох шалгуулагчдын заавал өгөх Монгол хэл бичгийн дахин шалгалтыг энэ сарын 7-нд Улаанбаатар хотын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулах юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top