Хав хар арьс, өөртөө итгэх итгэл, тэвчээр, эрч хүч нь энэ бүсгүйг од болгон хувиргасан юм.
Түүнийг арьс цайруулах эмчилгээнд орохыг санал болгосон ч татгалзсан.

“Би бол Харанхуйн Хатан хаан, Би Шөнийн эзэн” гэж тэр өөрийгөө нэрлэдэг.

Энэ бол Өмнөд Суданы Ньяким Гатвеч, албан ёсоор дэлхийн хамгийн хар модель.
Ньяким 1993 онд Этиоп улсад төрж, АНУ-д алдаршсан ч Өмнөд Судан эх орноо мартдаггүй.
Түүнийг бага байхад нь иргэний дайнаас зугтсан эцэг эх нь байнга улс орон даяар нүүдэллэж явдаг байлаа.

Багад нь түүнийг хэт хар гэж хар арьстнууд нь ч дооглодог байв. Эцэст нь энэ хар арьс нь түүнийг алдаршуулсан юм.

Ньяким 14 настай байхдаа АНУ-ын Миннесотад суурьшсан. Дахиад л арьс өнгөний үзэл.
Гэхдээ тэр өөртөө итгэлтэй, өөдрөг, хэнээс ч айдаггүй байв.

Түүний өвөрмөц хар арьс загвар зохион бүтээгчид, гэрэл зурагчдыг баярлуулж, галзууруулах шахдаг.

Гэрэлтүүлэг, хувцасны өнгөтэй хослон, арьс нь заримдаа шоколодан бор, үнсэн саарал болон хувирдаг.

Сэтгэгдэл ( 4 )
Uneheer uvurmuts gil har ungutei yum bn
Сайн ажвал царайлаг хүүхэн байна.хэт хар арьс нь сайхан царайг нь мэдэгдүүлэхгүй шахуу юм аа
Наранд удаан бвал бүр хар болно
Shono haragdahaa bolichihno bizde. Tsever har goy haragdaj bn.