Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн.
Эрт илрүүлэг эхэлснээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр 119 хүн үйлчлүүлж, шинжилгээнд хамрагдсанаас 26-д нь өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн байна. Мөн 18-30 хүртэлх насны залуусын дунд зүрхний хэм алдагдал, цөсний чулуу, ходоодны шархны онош илэрч байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ажил улс даяар эхэлсэн. Үүнээс хойш ХӨСҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих үзлэгийн төвөөр нийт 119 хүн үйлчлүүлснээс 26-д нь тухайн хүнд өмнө нь оношлогдож байгаагүй өвчнийг илрүүлсэн байна.
Эрт илрүүлгээр залууст буюу 18-30 хүртэлх насныхны дунд зүрхний хэм алдагдал, бөөр, шээсний замын өвчин болоод цөсний чулуу, ходоодны шарх, ходоодны хавдрын урьтал үеүд оношлогдож байна. Мөн бамбайн зангилаанууд шинээр оношлогдож байна.
116 хүнээс 26- хүний өөрөө мэдээгүй өвчнийг нь оношилсон гэдэг бол бага биш тоон үзүүлэлт. Тиймээс иргэд маань эрт илрүүлэх үзлэгтээ аль болох идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ялангуяа залуучууд урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг хүсье" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )