Сармагчны цэцэг өвчний талаар сонссон уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Халдварт өвчний өмнө өвдөг сөгдөх болсон энэ цаг үед дэлхий нийтийн анхаарлын төвд бас нэгэн нэр төрлийн өвчин тархаад байна. Сармагчны цэцэг нэртэй уг өвчний талаар ДЭМБ анхааруулга гаргах боллоо. Тиймээс Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсээс урьдчилсан сэргийлэх үүднээс дараах арга хэмжээг авах болсныг та мэдсэн үү.

Тодруулбал, гаднын орноос ирсэн иргэдийн халууныг үзэж, салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн эсэх талаар асуумж бөглүүлэхээр болсон гэнэ. Хоёр жилийн өмнөөс корона вирусын халдвар тархсан шиг Сармагчны цэцэг өвчин ч олон орныг хамрах магадлал өндөр байгаа гэх. Хашраас гайтахгүй гэдэг дээ. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийг дагахад буруудахгүй л болов уу.

Гэхдээ “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр халдварт өвчний эсрэг хэтэрхий туйлширсан бодлого явуулж, иргэдийг хүндрүүлдэг тал буйг ч санах хэрэгтэй. Ямартаа ч энэ өвчний үед тууралт гарах, халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг гэнэ лээ. Хэрвээ тууралтын шинж тэмдэг ажиглагдвал эмч, эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (91.166.54.44) 2022 оны 05 сарын 27

Африкаас хар сармагчингуудийг бүү оруул.Энэ тивтэй визтэй хатуу хяналттай болгох хэрэгтэй.энэ тивээс хэзээ ч сайн зүйл гарч бгаагүй.

1  |  0
Top