БНСУ-д ажиллах 4500 иргэнийг бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын хувьд БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газартай хамтран ажиллах хүсэлтэй хүмүүсийг хариуцан ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд 4500 иргэнийг бүртгэх ажээ. 

Солонгос хэлний түвшин тогтоох шагналтыг энэ сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулах юм. Шалгалтын хуваарь 24 ам.доллар бөгөөд долоодугаар сарын 1-ний өдрөөс 28 ам.доллар болж нэмэгдэх болсон талаар албаныхан мэдээллээ. 

Дашрамд өгүүлэхэд, Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг өнөөдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас болох (http://hudulmur-halamj.gov.mn, monkor.net) хуудсанд байршуулах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ssh(66.181.186.26) 2022 оны 05 сарын 24

zailuul horvood mendelchiheed gantshan muruudul ni solongost har ajil hiih

0  |  0
Top