Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй "Сая модтой Чингэлтэй" аянд дүүргийн харьяа хэлтэс албад нэгдэж мод тарилаа. өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хоймор хайрхан” амралт ОНӨТҮГ-т дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, 11 дүүргийн хороо, сургууль, цэцэрлэгүүд болон “Приус” центр, “Монголын гар утас бизнес эрхлэгчдийн үндэстэн холбоо” ТББ-ууд нийт 8850 мод тарилаа.
Дүүргийн дээд салхитын амны “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд Засаг даргын дэргэдэх харьяа, хэлтэс албадын албан хаагч, “Найши трейд” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК нийт 5800 мод таригдав.
Сэтгэгдэл ( 0 )