Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нарын ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хуралд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Н.Бямбагэрэл нар оролцож, цэцэрлэгийн удирдлагуудад цаг үеийн холбоотой асуудлуудаар мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цэцэрлэгүүдийн тоглоом, зөөлөн эдлэл, ногоон байгууламж, гадна орчинд анхаарч, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тухайлбал: Монтессорийн хөтөлбөрийг 33, 292 дугаар цэцэрлэг, "Шимт" хөтөлбөрийг 291 дүгээр цэцэрлэг, "I,m Brick" хөтөлбөрийг 280 дугаар цэцэрлэгүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )