Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчоо чөлөөлжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулиay 5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заасан байдаг. 

Энэ дагуу Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлжээ. 

Цаашид Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар хоёр орлогчтой ажиллах юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.46.51) 2022 оны 05 сарын 25

Ашгүй дээ. Одоо хэмнэсэн мөнгөө түүэийг хэрхэн яаж зарцуулах зарцуулж байгаагаа бичвэл чи шүү л болно доо\n

0  |  0
зочин(202.55.188.41) 2022 оны 05 сарын 25

ОДОО ДҮҮРГҮҮД. ХЭМНЭ!!!!!!!!!

0  |  0
Зочин(103.10.21.238) 2022 оны 05 сарын 25

Үнэн болч сумак хотод яг юу хийгээд бгаа нь харагдахгүй бна хэдэн граш буулгасан тэрнээс өөр юу хийв

0  |  1
санж(202.126.89.96) 2022 оны 05 сарын 25

6-2=4 билүү хаалт хаагаад 3

0  |  0
эрдэнээ(202.126.89.96) 2022 оны 05 сарын 25

за жаахан тоо бодноо 6- 2= 8 билүү хаалтан дотор бичих юм уу

0  |  0
Top